ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Орон тоо
Төлөвлөгөө -6
Гүйцэтгэл - 5
Дарга
1
-
СХШУАБ
1
1
СХШУБ
1
4
Ахлах дотоод аудит
1
-
Дотоод аудитор
2
-
Ня-бо, бичиг хэрэг
-
Төсөв
203.5 сая
203.5 сая
Үйл ажиллагааны
төлөвлөгөөний биелэлт:
Нийт арга хэмжээний тоо
4 зорилт, 13 арга хэмжээ
Биелэлт %
92.7%
Дотоод аудит, хяналт
шалгалтын төрөл:
Хяналт шалгалтын төрөл
Нийт хяналт шалгалтын
тоо
Дотоод аудит
Санхүүгийн хяналт,
шалгалт
Хамтарсан
18
56
-
74
Хяналт шалгалтын мэдээлэл:
Акт
Албан шаардлага
Нийт хяналт, шалгалтын
тоо
Нийт зөрчлийн дүн /мян.төг/
Тоо
Дүн
Тоо
Дүн
7
5,244.6
14
806,623.3
21
811,867.9
Нийтлэг зөрчлүүд:
·
Засгийн газрын 2011 оны
311 дүгээр тогтоолын дагуу байгууллагын дотоод хяналтын нэгж байгуулаагүй,
байгуулсан боловч төлөвлөгөө боловсруулан ажиллаагүй.
·
НББ тухай
хуулийн13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн
тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.13.5.Анхан шатны баримтад
түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга,
тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн
анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна заалтуудыг зөрчсөн
анхан шатны баримт дутуу гүйлгээ хийгддэг.
·
Урамшуулал олгох
тушаал гаргахдаа хамааралгүй хуулийн заалт ашигласан, нягтлан бодох бүртгэлийн
анхан шатны баримтын бүрдэл дутуу, нярвын тайлан хянадаггүй, эд хариуцагч
ажилтан солигдох тухай бүр тооллого хийгээгүй,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад холбогдох хууль, эрхийн
актыг баримталж ажиллаагүй.
·
Хоршоо хөгжүүлэх сангаас
тов зарлаагүй зээл олгосон. Зээлийн эргэн төлөлт дутуу, гэрээний биелэлтэд
анхаарал хандуулаагүй, өр авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй.
·
Гэр бүл хүүхэд залуучуудын
хөгжлийн газрын 2022 онд 53,607.0 мянга,
2023 онд 6,187.5 мянган төгрөгийг нийт 59,794.5 мянган төгрөгийн бараа
материалыг сургалтын болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулахдаа орлогод
аваагүй
шууд зардалд тайлагнасан, шаардах хуудас бичээгүй анхан
шатны баримтын
бүрдэл дутуу байгаа зэрэг мөн зардлуудыг зориулалтын дагуу
зарцуулсан эсэх нь нотлогдохгүй байгаа, анхан шатны баримт хуурамчаар үйлдсэн
зөрчил илэрсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Авлигатай тэмцэх газар
шилжүүлсэн.
·
Албан томилолтын
хуудсанд ирсэн явсан он сар , тамга тэмдэг дараагүй, хаалгаагүй томилолтоор
гүйлгээ хйисэн, он сар засварласан, албан томилолтыг ялгавартай илүү дутуу
олгосон.
·
Шилэн дансны мэдээлэл
дутуу байршуулдаг, хугацаа хоцроодог зөрчлүүд байна.
·
Мөнгөн кассын ажиллагааны журам
зөрчиж зөвшөөрснөөс их хэмжээний бэлэн мөнгө кассаар дамжуулан зарцуулдаг.
·
Төрийн хэмнэлтийн
хууль зөрчиж бэлэг дурсгалын зүйлд зарцуулсан.
·
Сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн
урамшуулал олгосон
·
Орон нутгийн
хөгжлийн сангийн зураг
төсвийн зардлыг баталсан нэршлээр задлаагүй, ижил төстэй ажлын хувааж баталсан.
Тухайн
онд хийгдсэн онцлох ажил:
ü Луус, Дэрэн, Говь-угтаал, Дэлгэрцогт,
Өндөршил, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Сайнцагаан сумдад Төрийн хэмнэлтийн тухай
хууль, шилэн дансны тухай хууль, авлигын эсрэг хууль болон бусад холбогдох
хууль тогтоомж дүрэм журмаар Kahoo.it онлайн хөтөч ашиглан сургалтыг хийж 71 албан хаагч
хамрагдсан.
ü Байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах зорилгоор QR кодоор
мэдээллийг бэлтгэн мэдээллийн самбар болон фэйсбүүк хуудас ашиглан мэдээлсэн. Албан ёсны вэб сайт хийлгэхэд 2.0
сая төгрөгийг зарцуулсан ба ил тодын 98
үзүүлэлтийг байршуулсан.
ü Дотоод аудитын хорооны мэргэжлийн
холбоодын төлөөлөл, иргэдийн төлөөлөлд хурлын ирц, идэвх, оролцоог үндэслэн энэ
оноос эхлэн урамшуулал олгож эхэллээ. Урамшуулалд шаардагдах мөнгөн хөрөнгийг
төсвөөс 0.4 сая төгрөг шийдвэрлэсэн
Сургалтад
хамрагдсан тухай мэдээлэл:
·
Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг
дахь Референт Т.Баярцэцэгээс “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт” Жендерийн
талаар сургалт авч албан хаагчдыг бүрэн хамруулсан.
·
Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион
байгуулсан Төвийн бүсийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтад 2 албан
хаагчийг хамруулан 420.0 мянган төгрөг зарцуулсан.
·
Сангийн яамны эрсдэлийн удирдлагын
газраас зохион байгуулсан дотоод аудитыг бэхжүүлэх, албан хаагчийг чадавхжуулах
сургалтад давхардсан тоогоор 5 байцаагч 3 удаа хамрагдаж 3.3 сая төгрөг
зарцуулсан.
·
Мэргэшсэн дотоод аудитор бэлтгэх сургалтад 2 албан
хаагчийг бүртгүүлэн сургахаар гэрээ байгуулан 1.0 сая төгрөг зарцуулсан.
·
Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд
хугацааны сургалтад 1 албан хаагчийг, Төрийн албаны зөвлөлийн 7*4*10 цахим
сургалтад бүх албан хаагчдыг тогтмол хамруулсан.
·
Монгол улсын ерөнхийлөгчийн 46 дугаар “Монгол
бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлиг, “Үндэсний бичиг
-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говийн ирээдүй сургуулийн Монгол
бичгийн сургагч багш Тогоохүүтэй гэрээлэн дунд шатны сургалтыг зохион байгуулан
албан хаагчдыг бүрэн хамруулж батламжаа авсан. Сургалтын үйл ажиллагаанд 400.0
мянган төгрөг зарцуулсан байна. Үндэсний бичиг үсэг турших ажлын хүрээнд
санхүүгийн хяналт, шалгалтын удирдамжийг үндэсний бичгээр боловсруулж эхэлсэн.
Дүгнэлт: Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 92.7 хувьтай үнэлэгдсэн. Эрсдэлтэй байгууллага,
нэгжийн тоо өмнөх оноос 21 буюу 19 хувиар буурсан. 2023 онд 71 байгууллага нэгжид хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс
Орон нутгийн өмчийн газар, Дундговь-Ус
ОНӨҮГазар, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Луус, Өндөршил, Хулд, Өлзийт,
Дэлгэрхангай сумдын ЗДТГазар, Орон нутгийн хөгжлийн сан, Соёлын төв 18 байгууллага, нэгжид дотоод аудит, 56 байгууллага
нэгжид санхүүгийн хяналт шалгалт хийгдсэн. Төлөвлөгөөт бус санхүүгийн хянал, шалгалтыг
Сангийн яамны нэгдсэн удирдамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Авлигатай
тэмцэх газрын хүсэлтээр ГБХЗХГазар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
хүсэлтээр “Говь гурван сайхан ХХК”-ны нийгмийн хариуцлагын хүрээнд өгөгдсөн
хандив, тусламжийн үйл ажиллагаанд, Луус сумын Засаг даргын хүсэлтээр Луус
сумын Соёлын төвд 4 байгууллагад нэгжид
хийсэн байна. Нийт шалгагдсан 74 байгууллага, нэгжид 7 удаагийн 5,244.6
мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож хэрэгжилт 100 хувьтай, зөрчил арилгах 14 удаагийн 860.6 сая
төгрөгийн хугацаатай албан шаардлага өгөгдсөнөөс хэрэгжилт 100 хувьтай, нийт 146 удаагийн зөвлөмж өгөгдсөнөөс хэрэгжилт 98 хувьтай
байна.
Санал: Байгууллагын бүтэц орон
тоо, төсөв хүрэлцэхгүйгээс байцаагч бүр ажлын байрны тодорхойлолтод
тусгагдаагүй ажил хавсран гүйцэтгэж байгаа нь улсын байцаагчдын хяналт шалгалт
хийх үндсэн ажил ачаалал ихсэж хяналт шалгалтын чанар буурах болон байгууллагын
хэвийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирсаар байна. Иймд орон тоо
нэмэгдүүлэх саналыг холбогдох албан тушаалтанд
хүргүүлж дэмжлэг үзүүлж өгнө үү.
Жич: Хавсран гүйцэтгэж
байгаа ажлууд /нягтлан бодогч, нярав, архив бичиг хэрэг, жолооч, хяналт
шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, хүний нөөц, мэдээлэл технологи гэх мэт/
Хянасан:Даргын
албан үүргийг түр
орлон
гүйцэтгэгч
С.Бархасмаа
Тайлан
бичсэн: Улсын байцаагч
С.Энхтайван